SAMBA нь сүлжээгээр файл солилцоход зориулсан файл сервэр гэдгийг бүгд мэдэх байх. Энэ сервэрийг ашигласнаар windows , linux альнаас нь ч файл бичих , хуулж авах боломжтой болдог. Би саяхан 1 сервэр дээр тохиргоо хийснээ тавилаа. Их ч юм сурж авлаа
[global]
workgroup = CPT
netbios name = file-server
security = user
hide unreadable = yes
server string = SCB File Share
admin users = file
create mask = 0775
force create mode = 0775
log file = /var/log/samba/log.%m
[Public]
path = /mnt/share/public
comment = Public Share
guest ok = yes
read only = no
Эндээс чухал тохиргоо нууд нь :
security = user -- Ингэснээр файл сервэр лүү нууц үгээр нэвтрэнэ. Хэрэглэгч нь unix системийн хэрэглэгч байна.
Хэрэглэгч нэмэхдээ : useradd -g groupname username
smbpasswd -a username
тухайн хэрэглэгчид өгөх нууц үгээ бичнэ.
create mask = 0775
force create mode = 0775 -- Файл сервэр лүү хандсан хэрэглэгчид файл хуулахад шинэ үүссэн файл нь ямар эрхтэй үүсгэгдэхийг заана. Шинээр хуулсан файл манай нөхцөлд 775 permission - тайгаар үүснэ.
Шинэ share үүсгэхдээ :
[Share name] гээд доор нь тохиргоог нь бичнэ.
path = Share байрлаж байгаа газар (Path)
read only = no -- Зөвхөн унших биш бичиж болно гэдгийг заана. Ингэхгүй бол та энэ шэйр дээр файл хуулж чадахгүй гэсэн үг.
browseable = no -- Ингэвэл файл сервэр лүү ороход таны үүсгэсэн Share ил харагдахгүй гэсэн үг. Орохдоо \\IP\Sharename гэж орно.
guest ok = yes -- Гэвэл энэ Share лүү бүх хэрэглэгчид орж болно гэсэн үг. Public Share болгож байна гэсэн үг
valid users = @test,admin -- Энэ нь уг Share лүү орох эрхтэй хэрэглэгчдийг зааж байна. Урд нь @ байгаа нь test гэсэн групп доторх бүх хэрэглэгчид орж болно , харин зүгээр admin гэсэн нь зөвхөн энэ хэрэглэгч орж болохыг зааж байна.
Харин уг Share лүүгээ бичих эрхийг өгөхдөө зааж өгсөн path дахь folder тоо chown , chmod коммандыг ашиглаад хэрэглэгчийн эрхийг заагаад өгчих хэрэгтэй. Ингээд л энгийн самба сервэр бослоо. Өөр нарийн тохиргоонуудыг хэрэг гарвал л судлы даа.
No comments:
Post a Comment